10.00 цагаас Сүхбаатар дүүрэг 11 хороо, Pro One оффист ОХУ-тай хамтран байгуулж байгаа Теле удирдлага, угсралт тохируулга, засвар үйлчилгээний нэгдсэн төв үүд хаалгаа нээнэ. Үйл ажиллагаанд ОХУ-ын Худалдааны төлөөлөгч, ОХУ-аас ирсэн мэргэжлийнхэн оролцоно.
10.00 цагаас Нийслэлийн Иргэний танхимд Нийслэлийн хүүхдийн зуслангийн хаалтын үйл ажиллагаа болно.
10.00 цагаас Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн баазад НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн газраас хадлангийн техник тоног төхөөрөмж нийлүүлнэ.
10.00 цагаас Blue sky зочид буудалд Олон улсын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ази, Номхон далайн бүсийн Ерөнхий зөвлөлийн 16 дугаар хурлыг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулна.
11.00 цагаас MN-Мэдээллийн төвд “Тусгаар тогтнол-100” ТББ-аас давхар дээлний асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.00 цагаас МАН-н гишүүд дэмжигчдийн Цэгцрэх хөдөлгөөнөөс Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
15.00 цагт Ирээдүйн олон улсын Монгол судлаачдыг дэмжих “EBI” хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ Business tower-ийн 10 давхарт болно. Хаалтын арга хэмжээнд Монгол судлалын үндэсний зөвлөл болон 10 хоногийн туршид монгол ахуй, түүх, соёлтой танилцсан долоон улсын есөн залуучууд оролцоно.
11.30 цагаас ГХЯ-ны Зөвшилцөл танхимд Монголын Соёл Яруу Найргийн Академи нь дэлхийн 40 орчим орны 200 гаруй нэрт яруу найрагч, зохиолч, нийтлэлч, орчуулагч, урлаг соёлын зүтгэлтнүүд оролцох “Дэлхийн яруу найргийн өдрүүд”-ийг энэ сарын 16-22-ны өдрүүдэд Монгол Улсад анх удаа зохион байгуулах талаар хэвлэлийн бага хурал болно.