“Белград-2023” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг сорил барилдаанаар тодруулахаар болсон билээ. Тэгвэл долдугаар сарын 29-30-ны өдрүүдэд сорил барилдаан болж, манай улсаас есдүгээр сарын 16-24-ний өдөр болох тэмцээнд Белградыг зорих тамирчид тодорлоо.
Эрэгтэй баг
57 кг: Занданбудын Занабазар – хоёр дахь удаагаа
61 кг: Нармандахын Наранхүү – хоёр дахь удаагаа
65 кг: Төмөр-Очирын Тулга – дөрөв дэх удаагаа
70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн – хоёр дахь удаа
74 кг: Олонбаярын Сүлдхүү – хоёр дахь удаагаа
79 кг: Бат-Эрдэнийн Бямбадорж – хоёр дахь удаагаа
86 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ – гурав дахь удаагаа
92 кг: Ганбаатарын Ганхуяг – гурав дахь удаагаа
97 кг: Балтмөнхийн Бадамдорж – анх удаагаа
125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл – гурав дахь удаагаа
“Белград-2023” чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглох Монголын эмэгтэй баг тодорлоо. 53 кг-ын жинд гавьяат тамирчин Б.Болортуяа, ОУХМ Г.Отгонжаргал нарын халз барилдаан дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цугларалт дээр болно.
Эмэгтэй баг
50 кг: Долгоржавын Отгонжаргал – гурав дахь удаагаа
55 кг: Чинболдын Отгонтуяа – анх удаагаа
57 кг: Бат-Эрдэнийн Эрдэнэсувд – хоёр дахь удаагаа
59 кг: Хүрэлхүүгийн Болортуяа – гурав дахь удаагаа
62 кг: Пүрэвдоржийн Орхон – хоёр дахь удаагаа
65 кг: Түвшинжаргалын Энхжин – хоёр дахь удаагаа
68 кг: Энхсайханы Дэлгэрмаа – гурав дахь удаагаа
72 кг: Энх-Амарын Даваанасан- гурав дахь удаагаа
76 кг: Найгалсүрэнгийн Загардулам – хоёр дахь удаагаа оролцохоор болсон юм.