Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Эрхэл нуурт ус, намгийн шувуудын тооллого хийлээ.
2023 оны календарьчилсан төлөвлөгөөний дагуу долоодугаар сарын 19-20-ны өдрүүдэд Хатгал тосгоны ЭМТ-ийн халдварт өвчнөөс сэргийлэх сэжигтэй дуудлагын бэлэн байдалд хяналт хийж үнэлгээ хийх, Эрхэл нуурт ус, намгийн шувууд тоолох ажлуудыг хийсэн байна.
Тооллогод 11 зүйлийн 834 шувуу тоологджээ. Үүнээс 385 нь бие гүйцсэн, 449 нь залуу шувуу байсан байна.
Мөн шувуудын төрх байдал, зан төлөвт ажиглалт хийхэд ямар нэг өөрчлөлт ажиглагдаагүй бөгөөд үхсэн шувуу, шувууны сэг зэм тааралдсангүй тайван байлаа гэж Хөвсгөл аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс мэдээллээ.