Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 17-23-ны өдрүүдэд нийслэлийн долоон дүүрэг, 21 аймгийн 77 суманд 80 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ.
Үүнээс хүний үйл ажиллагаатай осол 20, гал түймэр 46, ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 8, геологийн гаралтай аюулт үзэгдэл 14 байна.
Аюулт үзэгдэл, ослын улмаас 13 хүн амь насаа алдаж, 24 хүн бэртэж, гэмтсэн бөгөөд амь насаа алдсан иргэдийн 10 нь том хүн, 3 нь хүүхэд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.