АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Хятадын хөнгөн цагааны экспортод гай тарих магадлалтай анхны алхамаа хийлээ хэмээн  CNN мэдээлэв. Худалдааны яам Хятадаас нийлүүлэгдэх хөнгөн цагааны фольганд 16.5-81 хувийн гаалийн татвар тогтоох урьдчилсан шийдвэр гаргажээ. Татвар нь Хятадын Засгийн газраас компанийн авч байгаа татаасын хэмжээнээс хамрагдан тогтоогдох ажээ.

“АНУ нь хоорондын худалдаа шударга ба чөлөөт зарчимд тулгуурлах ёстой үздэг. Бидэнд байгаа мэдээлэл ийм шийдвэр гаргахад хүргэлээ. Бид мэдээллүүдийг цаашид судалсаар байх болно. Манай үндсэн салбарууд, ажилчид, үйлдвэрүүдийн давуу талыг ашиглах гэсэн ийм хортой худалдааны практикийг гадаад орнууд ашиглахаар оролдож байгаа нөхцөлд  Трампын захиргаа гар хумхин суухгүй” хэмээн Худалдааны сайд Уилбар Росс мэдэгджээ.

Энэ үйл ажиллагаа нь гадаадаас нийлүүлэгдэж байгаа  хөнгөн цагаан АНУ-ын үндэсний аюулгүй байдалд хор хөнөөлтэй юу гэдгийг шалгаж байгаа мөрдөн байцаалттай холбоогүй гэнэ. Тэр мөрдөн байцаалтыг явуулах тухай Трамп өнгөрсөн дөрөвдүгээр сард  мэдэгдсэн юм.

Худалдааны газрын мэдээгээр, 2016  онд Хятадын хөнгөн цагааны фольгагийн импорт нь 389 сая орчим доллар байжээ.  Гомдол гарган ийм шийдвэрт хүргэсэн Хөнгөн цагааны холбоо нь Цагаан ордны шийдвэрт сэтгэл өндөр байна гэж мэдээлсэн байв. “Америкийн хөнгөн цагаан фольга үйлдвэрлэгч нар нь  дэлхийд өрсөлдөх чадвартай сайтай үйлдвэрлэгч бөгөөд тэд Хятадын Засгийн газрын татаастай шударга бусаар хямд бүтээгдэхүүнтэй өрсөлдөж чадахгүй байгаа юм” гэж группын гүйцэтгэх захирал  ба ерөнхийлөгч  Хайди Брок хэлсэн байв.

Хятадын хөнгөн цагааны үйлдвэрлэл өнгөрсөн сард  түүхэн дээд  амжилтад хүрсэн ба Дональд Трампын засаг захиргаа хятад хөнгөн цагааны  импортыг хязгаарлах талаар ажиллаж байна гэсэн мэдээ өмнө нь гарсан байв. Хятад ба бусад орнууд демпинг хийн “манай болд хайлуулах аж үйлдвэрийг эвдлэн сүйтгэх ажиллагаагаа хэдэн арван жилээр явуулж байна. Би түүнийг нь зогсоох болно” гэж Трамп сэтгүүлч нарт мэдэгдэж ирсэн билээ.

М.ЭРДЭС

 

By updown

One thought on “АНУ Хятадын металлургт анхны цохилтоо өглөө”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн