Баян-Өлгий аймгийн ойн сан бүхий Алтай, Алтанцөгц, Цэнгэл, Баяннуур Бугат, Булган, Ногооннуур, Дэлүүн суманд ойн хөнөөлт шавж, өвчний судалгааны ажил болон Цэнгэл сумын хушны ойн сангийн төлөв байдалд үнэлгээ өгөх, хамгаалах, нөхөн сэргээх талаарх судалгааны ажлыг “Байгаль орчны тогтвортой хөгжлийн санаачилга” ТББ-тай хамтран хийж гүйцэтгэв.
Судалгааны явцад Цэнгэл суманд орших “Ховд голын сав газрын дагуух шинэсэн ойд Якобсоны төөлүүрч эрвээхэйн голомт ажиглагдсан ба ойн сэргээн ургалт сайн байгаа учир орон нутагт ажиглалт, тандалт хийхээр тус сумын БОХУ-н Байцаагч, байгаль хамгаалагч нарт мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ойн газраас хэрэгжүүлж буй мод үржүүлгийн газруудын улсын тооллогыг аймгийн хэмжээнд зохион байгуулав.
Эх сурвалж: БОАЖЯ