Маргааш Төв шуудангийн уулзвараас урагш Энхтайваны гүүр хүртэл замыг хааж, засварлана

2023-07-21 09:581min0
56737728

Чингисийн өргөн чөлөөний авто замд хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийхээр болжээ.

Энэ хүрээнд Төв шуудангийн уулзвараас урагш Энхтайваны гүүр хүртэл замыг 2023 оны долдугаар сарын 22-ны 22:00 цагаас 24-ний 06:00 цагийн хооронд хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас зөвлөлөө.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй