Прокурорын байгууллага энэ оны эхний хагаст улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй
- 21 хорих анги,
- 1 сургалт хүмүүжлийн тусгай байгууллага,
- 28 цагдан хорих байр,
- 27 баривчлах байр,
- мөн хорихоос өөр төрлийн ял, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавьжээ.
Тодруулбал, хорих ял эдэлж байгаа 5600 гаруй, цагдан хоригдсон 3000 орчим, Зөрчлийн тухай хуульд зааснаар баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн 9800 орчим, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн, тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан 16.488 хүн, хуулийн этгээдийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд тус тус хяналт тавьж, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлсэн аж.
Прокуророос ял эдлүүлэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх зорилгоор хорих ял, цагдан хорих, саатуулах, баривчлах шийдвэрийг биелүүлэх ажиллагаатай 3249 удаа танилцаж, 435 шалгалт хийжээ.
Шалгах, танилцах ажиллагааны явцад ял эдлүүлэх ажиллагаанд мөрдөгдөж буй хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 1255 зөрчил илрүүлж, илэрсэн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх талаар прокурорын шаардлага 118-ыг бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна. Прокурорын шаардлагын мөрөөр хуульд заасан үүргээ биелүүлж ажиллагаагүй 31 албан хаагчид сахилгын арга хэмжээ тооцсон байна.
Түүнчлэн цагдан хорих хугацаа нь хэтэрсэн, албадан саатуулагдсан хоногийг баривчлах шийтгэлд нь оруулан тооцоогүй зэрэг зөрчлийг илрүүлж, эрх нь зөрчигдсөн 245 хоригдол, ялтны зөрчигдсөн эрхийг сэргээсэн.