2023-07-20 15:071min00

Улаагчны хар нуур орчмоос 500 кг нойлын цаас, 3 тонн хог түүжээ

5a2bd78cfc9152feb9aca2a762e2cd38_x3

Хяргас нуур- Завхан голын сав газрын захиргаа, Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны ажилтан, албан хаагчид Улаагчны хар нуурын байгалийн цогцолборт газрын отоглох цэгийн ойр орчмоос 500 кг нойлын цаас, постоос 3 тонн хог хаягдлыг цэвэрлэж, Яруу сумын хогийн цэгт хүргэжээ.

Иргэд та бүхэнд аялж зугаалахдаа байгальд хогоо хаяхгүй байхыг уриалж байна гэж Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанаас мэдээллээ.