Ойн хөнөөлт хортон шавжтай тэмцэх ажил 115,500 га талбайд хийгдэж 62.4 хувьтай үргэлжилж байна.
Тодруулбал, улсын төсвийн хөрөнгөөр 185,000 га талбайд тэмцлийн ажил гүйцэтгэхээр төлөвлөснөөс долдугаар сарын 19-ний өдрийн байдлаар авиа микробиологийн аргаар дараах байршлуудад ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлуудыг хийжээ.
- Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр сумдын ойн санд 10,000 га талбай,
- Улаанбаатар хотын Ногоон бүсэд 3,500 га талбай,
- Богдхан-Уулын ДЦГ-ын ойн санд 3,000 га талбай,
- Горхи-Тэрэлжийн БЦГ-ын ойн санд 3,000 га талбай,
- Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ойн санд 12,000 га талбай,
- Галт сумын ойн санд 9,000 га талбай,
- Завхан аймгийн Тосонцэнгэл, Их-Уул, Баянхайрхан сумдын ойн санд 15,000 га талбай буюу нийт 55,500 га талбайд ажил гүйцэтгэсэн байна.
Мөн үүргийн шүршигч багаж ашиглан микробиологийн аргаар тэмцэх ажлыг дараах байршлуудад 100 хувийн гүйцэтгэлтэй буюу нийт 40,000 га талбайд гүйцэтгэжээ.
- Булган аймгийн Бугат, Тэшиг, Сэлэнгэ сумдын ойн санд өндөг хусаж устгах механик аргаар 20,000 га талбай,
- Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр сумдын ойн санд үүргийн шүршигч багаж ашиглан 10,000 га талбай,
- Төв аймгийн Мөнгөнморьт, Батсүмбэр сумдын ойн санд 2,000 га талбай,
- Сэлэнгэ аймгийн Мандал, Баруунбүрэн сумдын ойн санд 4,000 га талбай,
- Орхон аймгийн Жаргалант, Баян-Өндөр сумдын ойн санд 2,000 га талбай,
- Завхан аймгийн Тэлмэн, Сонгино, Цэцэн-Уул, Нөмрөг, Түдэвтэй сумдын ойн санд 5,000 га талбай,
- Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай, Малчин, Наранбулаг сумдын ойн санд 4,000 га талбай,
- Архангай аймгийн Өлзийт, Батцэнгэл сумдын ойн санд 2,000 га талбай,
- Булган аймгийн Сайхан сумын ойн санд 1,000 га талбай
Агаарын хөлөг ашиглан авиа микробиологийн аргаар ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил Завхан аймгийн Баянтэс, Баянхайрхан сумдын ойн санд үргэлжилж байгаа аж.
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам