Хөвсгөл аймагт “Сарлаг наадам 2023” арга хэмжээ болж байна

2023-07-20 11:151min0
361586749_255035630612913_3349966174431689250_n

“Хөвсгөлд зочлох жил”-ийн хүрээнд тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын тавдугаар багийн Далан булаг гэх газарт  “Сарлаг наадам 2023” арга хэмжээг энэ сарын 20-21-нд зохион байгуулахаар болжээ.

Сарлаг үхрийн ашиг шимийг нэмэгдүүлэх, малчдыг дэмжих, бүтээгдэхүүнийг зах зээлд оруулах, аялал жуулчлалын салбарт өрсөлдүүлэх зорилгоор тус арга хэмжээг тав дахь жилдээ зохион байгуулж байгаа аж.

Өнөөдрөөс эхлэн хоёр өдрийн турш болох арга хэмжээд сарлагтай холбоотой бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, уралдаан, тэмцээн зохион байгуулагдах юм. Үүнд:

  • Сарлаг бугуйлдах тэмцээн
  • Сарлаг үхрийн уралдаан
  • Сарлаг булгиулах тэмцээн
  • Сарлагийн хөөвөр, ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа

Мөн “Сарлаг наадам 2023” арга хэмжээний тэмцээн, уралдаанд оролцогчдоос хураамжгүй авахгүйг зохион байгуулагчид онцолжээ.

ТУС АРГА ХЭМЖЭЭНИЙ ХОЁР ӨДРИЙН ХӨТӨЛБӨР:

зураг

Хөвсгөл аймгийн ЗДТГ

зураг

Хөвсгөл аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй