Улсын чанартай А1001 дугаартай Дархан-Эрдэнэт чиглэлийн хатуу хучилттай авто замын зорчих хэсэгт Хараа голын ус давсан тул хөдөлгөөнийг хязгаарлаад байна.

Онцын шаардлагагүй бол шөнө, орой холын замд гарахгүй байх нь эрсдэлийг бууруулна гэдгийг онцгой анхаарна уу.

Нарийвчилбал Дархан- Эрдэнэт чиглэлийн 12 дахь км-т /Сайханы гүүрийн ойролцоо/ Хараа голын усны түвшин 50 метр газар зорчих хэсэг дээгүүр даваад байна.

Тухайн нөхцөл байдал дээр Аймгийн онцгой комисс, “Дархан АЗЗА”ТӨХК, Онцгой байдлын газар, Тээврийн цагдаагийн алба хамтран ажиллаж байна.

Тухайн зорчих хэсэгт үүссэн нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэсэн болон явцыг цаг тухай бүр мэдээлэх тул зорчих хөдөлгөөнийг нээсний дараа зорчино уу гэж Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-өөс мэдээллээ.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн