БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн тушаалаар Улаанбаатар хотод болж буй үер усны аюулаас үүссэн хөрсний бохирдлын эсрэг хариу арга хэмжээ авах, мэдээлэл өгөх шуурхай ажлын хэсэг байгуулагдсан байна.
Уг ажлын хүрээнд БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин бодлого зохицуулалтын газар, Байгаль орчин, хэмжил зүйн лабораторитой хамтран үер, усны улмаас үүсч байгаа хөрс, усны бохирдлын дээж авчээ.
Шинжилгээний хариу одоогоор гараагүй байгаа бөгөөд БОАЖЯ-наас шинжилгээний хариуг мэдээлнэ гэж мэдэгдлээ.