Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орсны улмаас үерийн эрсдэл үүссэн тул зарим байршилд зам хаасан.
Тэгвэл “Буян”-гийн зам буюу Сэлбэ голын баруун болон зүүн талаас бусад замын зорчих хөдөлгөөнийг нээсэн тухай НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Тодруулбал
Бага тойруу
“Натур”-ын зам,
Энхтайваны гүүрний нүхэн гарц
“Говь”-ийн зам
“Баянмонгол” хорооллын зам
Нарны замын хөдөлгөөн хэвийн боллоо.