“Аялал жуулчлалын мэргэжлийн холбоог үүсгэн байгуулах бүх нийтийн хурал”-ыг түр хугацаагаар хойшлууллаа

2023-07-07 10:341min0
download (17)

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоог үүсгэн байгуулах бүх нийтийн хурал”-ыг түр хугацаагаар хойшлууллаа.

Нийслэлийн нутаг дэвсгэрт орсон их хэмжээний борооны улмаас үүссэн үерийн аюул, гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан Нийслэлийн засаг даргын 2023.07.06-ны А/769 захирамжийн хэрэгжилтийг хүрээнд олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахыг хойшлуулахаар шийдвэрлэсэн.

Иймд “аялал жуулчлалын мэргэжлийн холбоог үүсгэн байгуулах бүх нийтийн хурал”-ыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, хурлын товыг албан хуудсаар эргэн зарлахыг үүгээр мэдэгдэж байна.

Эх сурвалж: БОАЖЯ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй