Авто замын нөхцөл байдалтай холбоотойгоор замын хөдөлгөөний зохицуулалтаар нийтийн тээврийн 11 чиглэлийн 99 автобусны чиглэлийн замналд өөрчлөлт оруулан ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд 2023 оны долоодугаар сарын 7-ны 08:00 цагийн байдлаар 105 чиглэлийн 811 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарсан байна.

Замын нөхцөл байдлаас хамаарч замын хөдөлгөөний зохицуулалтаар нийтийн тээврийн 11 чиглэлийн 99 автобус чиглэлийн замналд өөрчлөлт оруулан үйлчилгээгээ үргэлжлүүлж байна. Тодруулбал, Хот орчмын Хо:01z Санзай чиглэл 4 тээврийн хэрэгсэл Их тамир амралтын замд үерийн ус орж ирсэн, Алтай хотхоны орчимд Дунд гол дагуу далан сэтэрсэн Ч:61 Офицеруудын ордон чиглэлийн 13 тээврийн хэрэгсэл, Олимпийн гүүрний буцаж эргэх эргэлт хаагдсантай холбогдуулан Ч:30 Жанжин клуб Ард кино театр чиглэл 10 тээврийн хэрэгсэл, Буянгийн замын орчмын Сэлбэ голын далан сэтэрсэнтэй холбогдуулан Нарны зам хаагдаж Ч:06,Ч:06А Толгойт Ботаник чиглэлийн 20 тээврийн хэрэгсэл , Ч:17А Баруун 4 зам Нарны зам чиглэлийн 6 тээврийн хэрэгсэл, Ч:17Б Баруун 4 зам их чиглэлийн 6 тээврийн хэрэгсэл, Энх тайвны гүүрний доод эргэлт хаагдсантай холбогдуулан Ч:56 Архивийн Ерөнхий газар 120 мянгат чиглэлийн 7 тээврийн хэрэгсэл, Ч:42 Зайсан Сүлжмэл чиглэлийн 11 тээврийн хэрэгсэл, Ч:32Б Офицеруудын ордон Тэц-3 чиглэлийн 6 тээврийн хэрэгсэл, Ч:10 Ганц худаг Тэц-3 чиглэлийн 16 тээврийн хэрэгсэл зохицуулалтаар үйлчилж байна.

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авна.

                                                                  НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн