Монголын хамгийн том амьд хөгжмийн “Playtime Festival 2023” наадам энэ сарын 6-8-ны өдрүүдэд Монгол шилтгээнд зохион байгуулагдаж байна.
Нийслэл хотод үргэлжилсэн бороо орсны улмаас 8 байршилд үерийн эрсдэлтэй нөхцөл үүсэж, Тэрэлж орчмоор усны түвшин 30 см нэмэгдэн хүчтэй үерлэж байгаа бөгөөд өнөөдөр буюу 7-ны өдөр Улаанбаатар хотоор дайран өнгөрөх Туул голын түвшин 270 см хүрч, үерийн аюултай түвшинг 10 см давах төлөвтэй байна.
Мөн Тэрэлжээс Улаанбаатараар дайран өнгөрөх Туул голын үерийн урсах хугацаа урьдчилсан тооцооллоор 24 цаг орчим үргэлжлэх тул “Playtime Festival 2023” наадамд оролцож байгаа иргэдэд зориулж урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэн ажиллалаа.
Түүнчлэн иргэдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Эх сурвалж: ОБЕГ