Нийслэлийн Засаг даргын А/730 дугаары захирамж гарсантай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний зургаан чиглэлийн 53 тээврийн хэрэгслийн маршрутад түр өөрчлөлт оруулан зохицуулаад байна.
Тодруулбал,
– Ч:10 – “Ганц худаг-Баянмонгол хороолол – ТЭЦ 3” чиглэлийг Баян Монгол хорооллоос Хүннүгийн гудамжаар дайран өнгөрч Чингисийн өргөн чөлөө рүү нэвтрэх,
– Ч:32б – “Офицеруудын ордон – ТЭЦ 3” чиглэлийг Баянмонгол хорооллоос Хүннүгийн гудамжаар дайран өнгөрч Чингисийн өргөн чөлөө рүү нэвтрэх,
– Ч:42 – “Сүлжмэл-Нарны – Зайсан” чиглэлийг Чингисийн өргөн чөлөөгөөр баруун эргэж Зайсангийн гудамж руу нэвтрэх,
– Ч:56 – “Архивийн ерөнхий газар – Буянт Ухаа 2 хороолол – 120 мянгат” чиглэлийг Чингисийн өргөн чөлөөгөөр зүүн тийш зорчин Хүннүгийн гудамж И-март дэлгүүрийн урд буцаж эргэх,
– Ч:61 – “Офицеруудын ордон – МУБИС – 120 мянгат – Алтай хотхон” чиглэлийг Чингисийн өргөн чөлөөгөөр зорчин 120 мянгатын уулзвараар хойш эргэн Энхтайваны гүүр давах,
– Ч:71 – “Дүнжингарав – Баян Монгол хороолол – Хүннү 2222 – 120 мянгат – Төв цэнгэлдэх хүрээлэн” чиглэлийг Хүннүгийн гудамжаар зорчуулан 120 мянгатын уулзвараар академийн гудамж руу нэвтрүүлэн тойруулахаар зохицууллаа.
НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР