Сэлбэ голын үерийн далан сэтэрч, голын эрэг дагуух хотхон, хороолол усанд автаад байна.
Яг одоо нөхцөл байдал ямар байгаа талаар “Зүүн 4 замаас Бөхийн өргөө, Арслантай гүүр, Намьянжугийн гудамж Нарны зам гэх мэт хонхор хэсэгт байгаа байшин хороолол усанд автсан.
Натур худалдааны төв, Буян компани орчимд 40 см орчим ус дүүрчээ.
Одоогоор Төмөр замын гурван гарам Соёолж, Баянгол, Энхтайваны гүүрний доод гарам хаалттай.
Буянгийн зам Элчингийн уулзвараас Нарны зам хүртэл хөдөлгөөн хаагдсан байна” хэмээн НЗДТГ-ын ХМОНХХ-ээс мэдээллээ.