Үндэсний их баяр наадмын үеэр Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээд Төв цэнгэлдэх хүрээлэнд, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээд Хүй долоон худагт, Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ-аас Хүй долоон худгийн Соёл урлагийн талбайд гар урлал, бэлэг дурсгал, соёлын барааны худалдаа, хөдөлгөөнт тоглоомын үйлчилгээ эрхлэх хүсэлтийг https://service.ulaanbaatar.mn/home цахим бүртгэлийн системээр 2023 оны зургаадугаар сарын 28-ны өдрийн 08:00 цагаас зургаадугаар сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.
1. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлт гаргахад хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр тухайн дүүрэгт тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, стандартын шаардлага хангасан гал тогоо, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, мэргэжлийн ажиллагсад бүхий хуулийн этгээд байх шаардлага тавина.
Бүрдүүлэх материалын жагсаалт:
– Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх Бүртгэлийн хуудас;
– Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн мэдээллийн бүртгэлийн хуудас; /igov.mn/
– Тогоочийн мэргэжлийн үнэмлэх;
– Тогооч болон ажилтнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сард шинжилгээнд хамрагдсан байх).
2.Худалдаа эрхлэх чиглэлээр хүсэлт гаргахад худалдаа, үйлчилгээ (хүнсний худалдаа, гар урлал, бэлэг дурсгал, үндэсний хувцас, малгай, хүүхдийн тоглоомын худалдаа, бусад) чиглэлээр тухайн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээд байх шаардлага тавина.
Бүрдүүлэх материалын жагсаалт:
– Хүнсний худалдаа эрхлэх бол хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн мэдээллийн сангийн бүртгэлийн хуудас /igov.mn/, ажилтнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сард шинжилгээнд хамрагдсан байх);
– Худалдаалах бараа бүтээгдэхүүний нэр төрөл, зураг.
3. Хүй долоон худгийн Соёл урлагийн талбайд гар урлал, бэлэг дурсгал, соёлын барааны худалдаа, хөдөлгөөнт тоглоомын үйлчилгээ эрхлэх чиглэлээр хүсэлт гаргахад нийслэлийн нутаг дэвсгэрт тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээд байх шаардлага тавина.
Бүрдүүлэх материалын жагсаалт:
– Худалдаалах бараа бүтээгдэхүүн, хөдөлгөөнт тоглоомын танилцуулга, зураг.