Иргэдийг үерийн аюулаас болгоомжлохыг санууллаа
Өнөөдөр буюу зургаадугаар сарын 26-ны өдрийн байдлаар үерлэсэн голуудын мэдээллийг Цаг уурын байгууллагаас өглөө.
Тодруулбал Хөвсгөлийн уулзраас эхтэй Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, зүүн хажуугийн Онон, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 35 см нэмэгдэж, Ховд, Хархираа, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд үерийн түвшнийг 5 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшнийг 40 см даван тус тус үерлэж байна.
Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулахыг онцгойлон анхаарууллаа.