Австрали улсын засгийн газрын өнгөрсөн даваа гарагт гаргасан шийдвэрийн дагуу гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хөдөлмөр эрхэлдэг гишүүд жилд 10 хүртэлх хоногийн цалинтай чөлөө авах эрхтэй болж байна. Өмнө нь хэрэгжиж байсан хуулийн зохицуулалтаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хэн нэгэн ажилтан 5 хүртэлх хоногийн цалингүй чөлөө авах эрхтэй байжээ.
Гэр бүлийн хүчирхийллийн асуудал нь хүний эрхийн ноцтой зөрчилд тооцогддог. Хэдийгээр эрэгтэй хүмүүс хүчирхийлэлд өртдөг ч энэ төрлийн хүчирхийлэлд өртдөг ч эмэгтэйчүүдийн тоо үлэмж их байдаг. Тодруулбал, судалгаагаар 15-аас дээш насны 4 эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа туршид хамгийн багадаа нэг удаа дотно хамтрагчийн зүгээс үзүүлсэн хүчирхийлэлд өртсөн байдаг бол 13 эрэгтэй тутмын нэг нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байдаг аж. Мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд бусад эмэгтэйчүүдтэй харьцуулахад ажилгүйдэлд өртөх, орлого багасах, ажлаа олон удаа солих шаардлагатай болох, мөн бүтэн цагаар ажиллах боломжгүй болох эрсдэл өндөр байдаг байна.
Австрали улсын Хөдөлмөрийн нам нь 2017 оноос хойш уг санаачлагыг гарган, уриалж байгаа ба одоо л бодитойгоор хуулиндаа тусган, биелэлээ олж буй нь энэ юм.
Австралийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн ерөнхийлөгч Мишель О’Нил уг шийдвэрийг “Сая сая эмэгтэйчүүдийн түүхэн ялалт. Энэ оны хувьд гэхэд 18 эмэгтэй хамтрагчийнхаа гарт амиа алдаад буй. Гэр бүлийн болон гэр бүлийн хүчирхийллийн цалинтай чөлөө олгох нь олон хүний амь насыг аварч, эрх тэгш хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ. Ямар ч ажилтан орлого, аюулгүй байдлынхаа аль нэгийг сонгох ёсгүй” хэмээжээ.
Эх сурвалж: abc.net.au