“Ханжоу 2022” Азийн наадам 2023 оны есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-ны өдрүүдэд болно. Монголын сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийн хурлаар БНХАУ-ын Ханжоу хотод ирэх ес, аравдугаар сард болох Зуны спортын XIX их наадамд оролцох Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнийг баталлаа. Азийн наадамд өрсөлдөх шигшээ багт Г.Энхийн-Од нарын дараах тамирчид багтсан байна.