2023-06-13 11:121min00

Сэтгүүлч Б.Анхбаярыг үргэлжлүүлэн ХОРИХ эсэхийг өнөөдөр хэлэлцэнэ

fblive_385400287100164

Neguun.mn сайтын сэтгүүлч Б.Анхбаяр ажил мэргэжлийн давуу байдлаа ашиглан бусдаас мөнгө нэхэж дарамталсан хэргээр ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй. Түүнийг өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш цагдан хорьж байгаа юм.

Тэрбээр мөрдөн байцаалтын явцад оргон зугтсан бөгөөд уг хэргийн зүйлчлэл мөн нэмэгдэн, шалгагдаж байгаа аж. Тэгвэл түүнийг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг өнөөдөр хэлэлцэхээр болжээ. Хурал БЗД, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд 15.00 цагт болно.

Эх сурвалж: https://shorturl.at/cWX45

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй