08:30 ЦАГТ

“Олон нийтийг гамшгийн эрсдэлийг буруулахад чиглэсэн мэдээллээр хангах, гамшгийн үед сэтгүүлчид хэрхэн ажиллах” сэдэвт Үндэсний сургалт, семинарыг НҮБ, мэдээллийн Монцамэ агентлаг, Удирдлагын академи зохион байгуулж байна. Хаана: Удирдлагын академид

09:00 ЦАГТ

-“Тогтвортой санхүүжилтийн долоо хоног-2023” “Шангри-Ла” зочид буудалд эхэлж байна. Эхний үйл ажиллагаа болох Дэлхийн банкны бүлгийн гишүүн Тогтвортой банк, санхүүгийн байгууллагуудын холбоо (SBFN), Хүлэмжийн хийн тооцоолол, санхүүгийн бүртгэлийн түншлэл (PCAF), “Голомт” банктай хамтарсан “Уур амьсгалын эрсдлийн удирдлага, Тогтвортой санхүүгийн замын зураг боловсруулах” сургалт болно.

-“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” олон улсын чуулга уулзалт Төрийн ордонд болно. НҮБ-ын ерөнхий нарийн бигчийн дарга асан Бан Ги Мун оролцож байна.

10:00 ЦАГ

-УИХ-ын Ажлын хэсэг, байнгын болон түр хороод хуралдана.

– “Тэгш төлөөлөл” захидлын аяны уулзалт  “Элексир” кофед (Д.Сүхбаатарын талбай, МҮЭ-үүдийн холбооны байрны хажууд) болж, 2000 захидлыг УИХ-ын гишүүдэд хүргүүлэх талаар мэдээлнэ.

11:00 ЦАГТ

Нийслэлийн хэмжээнд үер ус, гол, усны ослын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар НОБГ мэдээлнэ. Утас: 9910-7367.

11:30 ЦАГТ

“Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ, “Цахим Өртөө” холбоо, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл хамтран гадаадад суугаа 200,000 гаруй иргэдийг төлөөлөх УИХ-ын гишүүнтэй болохыг шаардсан #Бид Төлөөлүүлэх  Эрхтэй аяныг зарлана. Хаана: Зууны мэдээ сонины мэдээллийн төвд

14:00 ЦАГТ

Монголын Үйлдвэрлэлийг дэмжих холбооноос БНХАУ-ын Манжуур, Хайлаар хотод Монголын үйлдвэрлэгчдийн нэрийн барааны дэлгүүрийг нээж буй талаар ХХААХҮЯ-нд мэдээлнэ. Утас: 7011-8668, 9903-5951.

Эх сурвалж: https://shorturl.at/lOR56

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн