AWS user group of Mongolia болон FIBO CLOUD, TECH PARTNERS компанийн хамтран зохион байгуулсан “AWS Community Day 2023” үйл ажиллагаа боллоо.
Үйл ажиллагааны тухай:
Клауд технологи, AWS чиглэлээр бидний танил болсон FIBO CLOUD компанийн урилгаар Amazon Web Services компанийн 3 төлөөлөгч хүрэлцэн ирж Монгол дахь AWS хэрэглэгчдийн группийн гишүүдтэй хамтдаа 6 дугаар сарын 7-ны өдөр уг үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаа нь өдрийн ба оройн нэгдсэн хүлээн авалт гэсэн 2 хэсэгтэй байсан бөгөөд нийт 200 орчим зочид, гишүүд оролцлоо.
Уг хуралд Amazon Web Service компанийн Монгол улсын нутаг дэвсгэрийг хариуцсан бизнес болон техникийн мэргэжилтнүүд болон Монгол шилдэг технологийн компанийн инженерүүдээс бүрдсэн нийт 6 илтгэгч илтгэл тавьсан юм. Уг үйл ажиллагааг Ази Номхон далайн сүлжээ мэдээллийн төв болох APNIC Foundation ивээн тэтгэсэн байна.
Үйл ажиллагааны үеэр:
Нийт дөрвөн цагийн хөтөлбөрт “AWS Firecracker Technical Fundamentals, GenAI on AWS, options and demo, Chaos Engineering, AWS Eventbridge, AWS Empowered Message Pro’s Development, Cody aka Shoppy.mn System Architecture” зэрэг 6 сэдвээр илтгэл тавигдсан бөгөөд сэдвийн дагуу өндөр түвшний илтгэлүүд болон техникийн туршилтуудыг харуулснаар оролцогчдод маш сайн ойлголт өгч чадсан юм. Мөн англи монгол хэлээр синхрон орчуулга хийж байсан нь илтгэлүүдийг хэл харгалзахгүй сонсох боломж олгож, хэлний бэрхшээл үүсгэхгүй байх тал дээр анхаарч ажилласан байлаа.
Мөн илтгэл тус бүрийн төгсгөлд асуулт хариултын цагийг гаргасан нь хүрэлцэн ирсэн мэргэжилтнүүд болон оюутан залууст авсан мэдээллээ шүүн тунгаах, дэлгэрүүлэн бататгах боломжийг олголоо.