Эрүүл монгол хүн үндэсний фестиваль анх удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ талаар салбарын мэргэжилтэн болон энгийн иргэдээс сэтгэгдлийг нь тодрууллаа.
Эрүүл монгол хүн фестиваль болж байна. Өнөөдөр ямар шинжилгээнд хамрагдсан бэ?
Иргэд:
-Өндөгөө хатгуулж B,C Вирусийн шинжилгээ болон сахрын шинжилгээ өгсөн . Өндөр жингээ үзүүлээд хооллолтын талаар зөвлөгөө авсан. Өнөөдрийн фестивалийн талаар сэтгэгдэл өндөр байна дараа дахин зохиогдвол идэвхтэй оролцоно гэж бодож байна.
–Сахрын шинжилгээ, зүрхний эхо, хэлэко бактерийн шинжилгээнд хамрагдлаа. Энэхүү өдөрлөгийн талаар хүүхдээсээ мэдэж ирлээ. Ахиж ийм өдөрлөг болбол дахин хамрагдана .
Эрүүл монгол хүн фестивалиар ямар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн бэ?
Салбарын мэргэжилтэнүүд:
-Төрөлжсөн, нарийн мэргэжил, эхо зэрэг эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна. Улсын 1, 2, 3 , гэмтэл согог зэрэг эмнэлгүүд хоол зүйн зөвлөгөө өгч байна байна. Энэ бүхний зорилго нь хүн бүхэн эрүүл дасгал хөдөлгөөн хийдэг байх чухал гэдгийг ойлгуулах зорилготой. Зөвхөн өнөөдөр үргэлжлэх бөгөөд анхны эрүүл мэндийн фестиваль гэдгээрээ онцлогтой.
-Улсын 3 төв эмнэлгээс зүрх, мэдрэлийн эмч нар ирж үйлчилгээ үзүүллээ. Мөн зарим нэг нарийн мэргэжлийн үйлчилгээ үзүүллээ. Өнөөдөр нийтдээ 200 орчим хүн ирж үзүүлсэн байна.Эдгээр хүмүүс дунд ихэвчлэн даралт ихэсдэг, өндөр даралттай, мэдрэлийн ямар нэгэн шалтгаантай хүмүүс ихэвчлэн зорьж ирж үзүүллээ.