Боловсролын зээлийн санд нийтдээ 363 тэрбум төгрөгийн зээлийг 2368 суралцагч авсны 90% нь өндөр албан тушаалтан, мэдээлэлд ойрхон хүмүүсийн хамаарал бүхий этгээдүүд авсан байна. Эдгээрээс 99% нь эргэн төлөгдөөгүй ба үүний 41% нь хууль бусаар чөлөөлүүлжээ.
Сүүлийн өдрүүдэд боловсролын зээлийн санг тойрсон асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. ЦХХХ- сайд Н.Учрал “Шил” ажиллагааны хүрээнд боловсролын зээлийн сантай холбоотой мэдээллийг нийтэд ил тод болгосон. Үүнтэй холбоотойгоор олон нийт өндөр албан тушаалтан түүний, хамаатан садан мэдээлэлд илүү ойр байснаараа боловсролын боломжийг хулгайлсан байна, боловсролын зээлийн сангаас зээл авч, иргэн төлөлт хийгээгүй зэрэгт шүүмжлэлтэй хандаж байна. Түүнчлэн тухайн үед хэн хэн гэгч сайд нар зээл олгосон, яагаад зээлийг хууль бусаар тэглэсэн талаар шалгаж хариуцлага тооцох нь зүйтэй. Боловсролын сангийн зээл сан бол оюутан, залуучуудад олгогдож байгаа оюуны томоохон хөрөнгө оруулалт юм.
Боловсролын зээлийн сан зөв голдиролд орж, зөв хүмүүстээ очиж, шударгаар явагддаг байх ёстой. Боловсролын зээлийн санг нийтэд ил тод байлгаж, хяналтыг нь сайжруулах нь зүй ёсны хэрэг юм.
О.Бат-Ирээдүй