2022 оны байдлаар Тогтвортой хөгжлийн зорилгын 5.5.1а буюу Парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь улсын хэмжээнд 17.1 хувьтай байна. Энэ нь дэлхийн 187 орны дундажтай харьцуулахад 9.4 нэгж хувиар доогуур түвшинд байна.
Дэлхийн 187 улсын Парламентын танхим дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь 26.5 байгаа бөгөөд улсаар нь харвал:
– Руанда 61.3%,
– Куба 53.4%, – Никарагуа 51.7%,
– Шинэ Зеланд 50.4%,
– Мексик 50.0%,
– Арабын Нэгдсэн Эмират Улс 50.0%-тай байна.
Харин – Нигери 3.6%,
– Оман 2.3%,
– Вануату 1.9%,
– Папуа Шинэ Гвиней 1.7%-тай байгаа нь хамгийн бага байгаа бол Бүгд Найрамдах Йемен Улс парламентдаа нэг ч эмэгтэй гишүүнгүй байна.