2023 оны эхээр АНЭУ-д легионероор очсон монгол жүдоч болох өсвөр үеийн ДАШТ-ий хошой хүрэл медальт Баянмөнхийн Нармандах, 2022 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий V байрын шагналт Бишрэлтийн Хорлоодой нар зургаадугаар сарын 02-04-нд Тажикстаны нийслэл Душанбед болох Гран при тэмцээнд шинэ эх орныхоо төлөө анхны барилдаанаа хийнэ.
Тэд үүний дараа зургаадугаар сарын 16-18-нд Казахстаны Астанагийн “Их Дуулга”-д үүнээс долоо хоногийн дараа 23-25-нд болох Улаанбаатарын “Их Дуулга”-д тус тус барилдах юм.
Эх сурвалж: MGL sport