Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Aж үйлдвэржилтийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор Mонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөнийг 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Mөн Засгийн газрын 2023 оны 103 дугаар тогтоолоор Аж үйлдвэржилтийн үндэсний хороог байгуулж, түүний бүрэлдэхүүнийг баталсан. Үндэсний хорооны анхны хуралдаан 4 дүгээр сарын 10-ны өдөр болсон бөгөөд 4 дэд хороо (нүүрс гүн боловсруулах, зэсийн, хар төмөрлөгийн, хөнгөн аж үйлдвэрийн)-той байхаар тогтож, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Зохион байгуулагч:
- Монгол Улсын Засгийн газар
- Аж үйлдвэржилтийн үндэсний хороо /National Industrialization Committee/
- Уул уурхай хүнд үйлдвэрийн яам/Ministry of Mining and Heavy Industry
- Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци Erdenes Mongol
Бүртгэл: https://forms.gle/sQ1JqTkVzwdLee3m6 холбоосоор бүртгүүлнэ үү.
Эх Сурвалж: УУХҮЯ