Хүнд, овор ихтэй ачаа тээвэрлэлт, даац хэтрэлттэй холбоотой асуудлаар Зам, тээврийн хөгжлийн яам, Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Нийслэлийн нийтийн тээврийн газар, Тээврийн цагдаагийн албаны удирдлагууд уулзалт, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хэлэлцүүлгийн үеэр, өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрх зүйн зохицуулалтыг амьдралд ойртуулах бодит шаардлага тулгарч байгааг оролцогч талууд хөндөж байв.
Тиймээс талууд энэ удаагийн уулзалт, хэлэлцүүлгээр том оврын ачааны автомашины даац хэтрүүлэн хөдөлгөөнд оролцож, зөрчил үүсгэж байгаа болон авто замд үүсэж буй эвдрэл, гэмтлээс үүдэн иргэд эд хөрөнгө, амь насаа хохирох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нийслэл хотод ачааны автомашиныг хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийх, Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2020 стандартын хэрэгжилтийг хангуулахад тулгамдаж буй асуудал зэрэг сэдвээр ярилцаж, гарц шийдлээ тодорхойлон төрийн байгууллагууд хамтран ажиллах чиглэлээр нэгдсэн ойлголтод хүрлээ.
Эх Сурвалж: ЗТХЯ