Бүгд Найрамдах Солонгос Улсын виз мэдүүлж буй Монгол Улсын иргэдэд дэмжлэг үзүүлэх, виз олгох журмыг хөнгөвчлөх ажлын хүрээнд БНСУ-ын виз мэдүүлсэн иргэд визийн мэдүүлгийг шалгах хугацаанд өөр улсад яаралтай зорчих тохиолдолд гадаад паспортаа ЭСЯ-наас түр буцаан авах боломжтой боллоо.
Энэхүү зохицуулалт нь 2023 оны тавдугаар сарын 5-ны өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд иргэд БНСУ-ын ЭСЯ-нд хүсэлтээ гаргаж, виз мэдүүлгийн төвөөр /KVAC/ дамжуулан гадаад паспортаа түр авч, 28 хоногийн дотор буцаан өгөх шаардлагатай юм.
Солонгосын тал цаашид иргэдийн визийн мэдүүлгийг хянах, визийн хариу өгөх хугацааг боломжтой хэлбэрээр бууруулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж байгаа болно.
Эх сурвалж: ГХЯ