Монгол Улсын Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хог хаягдлын холбоо болон энэ чиглэлд ажиллаж байгаа ААН, иргэдийн төлөөлөлтэй БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Дэд Сайд М.Ганбаатар, ТНБД С.Цогтгэрэл, Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх, Хуулийн хэлтсийн дарга Д.Санчир, НЗАА-ны Орчны бохирдол хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Энхбат болон албаны бусад хүмүүс оролцлоо
Уулзалтаар:
- Монголын хог хаягдлыг дахин боловсруулах холбооноос хуруу батарейг цуглуулж устгах ажлыг эхлүүлэх шаардлагатай хэлээд татварын орчин хүндрэлтэй байгааг тусгаж дахин боловсруулах тоног төхөөрөмжийг хил гаалиар оруулж ирэхэд тодорхой хөнгөлөлт олгох тал дээр туслалцаа үзүүлэхийг хүслээ.
- Мөн хаягдал дугуйны асуудал хүнд байна, хэрэглэсэн дугуй их оруулж ирж байна. Үүнийг хориглох хэрэгтэй. Монгол Улс хуучин дугуйн оршуулгын газар боллоо. Хаягдал дугуйгаар үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийг БНХАУ-аас хямд оруулж ирээд байхаар дотоодод үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн өрсөлдөх чадваргүй болчхоод байна. Ижил төстэй бүтээгдэхүүн дээр татварыг нэмэх шаардлагатай. Хийж бүтээж байгаа үйлдвэрүүдээ дэмжих шаардлагатай байна. Энэ тал дээр анхаарч өгөхийг хүсэж байна. Ажилгүйдлийг байхгүй болгох, үйлдвэржилтийг дэмжих тал дээр дэмжлэг хэрэгтэй байна. Цагт 100 дугуй боловсруулж байна. 1500 гаруй дугуй засварууд байна. Жилд 1,000,000 ширхэг дугуй боловсруулдаг гэв.
- Цаашид БОАЖЯ-наас эрхзүйн шинэтгэлийг хийх шаардлагатай байна. Дахин боловсруулах чиглэлийн үйлдвэр, ААН, иргэдийг дэмжих бодлогыг гаргах хэрэгтэй байна. 2017 онд Хог хаягдлын тухай хууль батлагдсан. Хог хаягдлын нөхөн олговор, тохижилт үйлчилгээний чиглэлээр Эко төлбөрийн тухай хуулийг гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай байгааг хэллээ.
Дундговь аймаг:
Хог хаягдлын чиглэлд санхүүгийн хөшүүрэг байж байж асуудлыг шийдвэрлэж чадна. Орон нутгаас тээвэрлэлтийн зардал өндөр байдаг. Төрөөс дэмжлэг хэрэгтэй байна. Манай аймаг төсөв багатай аймаг. Үйлдвэрээс орон нутагт очиж хог, хаягдлыг авдаггүй. Ажиллах хүчний зардал өндөр. Хог хаягдал дээр өндөр цалин өгөхгүй бол болдоггүй.
Үйлдвэрлэгч, импортлогчийн хувьд хог хаягдлаа буцаан татаж авах орчныг бүрдүүлэх. Өөрөөр хэлбэл хог хаягдлын 40% нь сав баглаа боодол байдаг. Үүнийг хэрэгжүүлж чадвал хог хаягдлын 40% -ийг шийдэж чадна гэсэн үг. Нэг удаагийн хэрэглээг хязгаарлах шаардлагатай. Дэлхий нийтээр нэг удаагийн хэрэглээг багасгаж байхад бид эсрэгээр нэмэгдүүлж байна. Сав баглаа боодлын стандарттай болох ёстой. Боловсруулж болохгүйг нь хаяхаас өөр арга байдаггүй. Мөн ногоон зээлд хамруулах шаардлагатай. Дотоодын сав баглаа боодлын үйлдвэр байдаг. Гэтэл гадаадаас хямд өртөгтэй сав баглаа боодлууд ороод ирдэг тул дотоодын үйлдвэрлэл алдагдалтай ажиллах болдог. Энэ нь эргээд хог хаягдлыг багасгах бодлоготойгоо зөрчилддөг.
Тохижилт үйлчилгээний компаниуд дахивруудыг авахдаа ангилан ялгасан хог хаягдлыг нэг дор ачиж аваачаад хаягдаг. Энэ нь зайлшгүй шийдвэрлэх ёстой ажил. Эдгээр асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулж ажиллана.
Дахивар нөөцийг 7 төрлөөр 78 ширхгээр худалдаж авдаг Түвшинсайхан төв.
~Импортлогч, үүсгэгч нь хариуцлагаа хүлээх тогтолцоог бүрдүүлэх ёстой. Тээвэрлэлтийг зөв шийдвэрлэж чадвал орон нутагт хог хаягдлыг багасгах боломж бүрдэнэ. Дахивар нөөцийн төвүүдийг дэмжин ажиллах шаардлагатай. Эко төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт муу байна. Бодит нөхцөл байдлын судалгаа муу. Нэг удаагийн сав баглаа боодол болон хэрэглээг хязгаарлах, эсвэл буцаан татах ажлыг импортлогч, үйлдвэрлэгч нар хийдэг байх хэрэгтэй байна. Эко төлбөрийн тухай хуулийг гаргах нэн шаардлагатай.
Иргэдийн хандлагыг өөрчлөх нөлөөллийн ажлыг хийх шаардлагатай. Экологийн чиглэлийн боловсрол олгох ажлыг хийх шаардлагатай. Олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрт хамруулах.
Түмэн шувуут компани нь байгаль орчинд ээлтэй, хог хаягдлыг дахин боловсруулах ажлыг хийдэг. 3 жилийн өмнөөс органик бордоо үйлдвэрлэж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар үйлдвэр амжилттай явж байгаа хэдий ч борлуулалт муу байна. Бордоо нийлүүлэлт хийх хэрэгтэй байгаа хэдий ч бордоо авдаг газар бага байна. Дахивар боловсруулалтын үйлдвэрүүд дээр төрийн бодлогыг төвлөрүүлэх хэрэгтэй байна. Хог хаягдал бол байгалийн хувирсан хэлбэр гэдгийг ойлгох хэрэгтэй. Үйлдвэрлэлийг төрөөс дэмжих дэмжлэгт төрийн худалдан авалтад хамруулах. Техникийн тодорхойлолт хийж байгаа төрийн худалдан авалтынхан ямар ч ойлголтгүй байна. Шударгаар өрсөлдөх боломжийг бүрдүүлж өгөхийг хүсэж байна. Хөрсний шинжилгээг хүртэл хийж байна гэх асуудлыг хөндөж, хэлэлцүүлэг өрнөж байна гэж БОАЖЯ-наас мэдээллээ.