Европын Холбоо, Дэлхийн Банкны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Сангийн Яам, Unread Media компанитай хамтран “Төсвийн өгөөж, үр ашиг болон нөлөөллийн шинжилгээ” эрдэм шинжилгээний хурлыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ТУХАЙ
Монгол Улсад төсвийн ил тод, хариуцлагатай байдлыг бэхжүүлэхийн тулд Засгийн Газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг таниулах, төсөв батлагдах үйл явцад иргэдийн оролцоог сайжруулах, эрдэм шинжилгээний бүтээлд тусгасан санал санаачилгыг төсвийн арга хэмжээнд тусгах, олон нийтийн хүртээл болгоход энэхүү хурлын зорилго оршино.
ХАМРАХ ХҮРЭЭ
Оюутнууд, эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төв, төрийн ба төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо, бизнесийн байгууллагын эрдэм шинжилгээний ажилтан, судлаач багш нар.
СЭДВИЙН ЧИГЛЭЛ
1. Далд эдийн засгийг хэмжих, түүнийг төсвийн бодлогын нөлөөллөөр бууруулах арга зам
2. Оюу Толгойн далд уурхайн төсвийн орлогод үзүүлэх нөлөөлөл
3. Төсвийн орлогын эх үүсвэрийн төрөл зүйлийг нэмэгдүүлэх боломж
4. Эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй хуваарилахад төсвийн бодлогын оролцоо
5. Төсвийн бодлогын инфляцад үзүүлэх нөлөө
6. Иргэдэд олгох мөнгөн шилжүүлэг иргэдийн хөдөлмөр эрхлэх сонирхолд нөлөөлөх нь – Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, халамжийг бууруулах “Халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү шилжүүлэх” бодлогын хэрэгжилтэд анхаарах зүйлс
7. Төрийн худалдан авалтын бүтэц ба зах зээлийн үнийн шинжилгээ
8. Шинэ сэргэлтийн бодлого ба хөдөлмөрийн зах зээл дэх зөрүүг шийдвэрлэх арга замууд
9. Гадаадын донор байгууллагын зээл, тусламжаар санхүүжиж байгаа төслүүдийн улс орны хөгжилд үзүүлэх нөлөөлөл
10. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт олгож байгаа татаас, урамшууллын аж ахуй нэгж, байгууллагын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гарцад үзүүлж буй нөлөөлөл
11. Эрчим хүчний татаас болон үнэ чөлөөлөх шийдэл
12. Эрүүл мэндийн даатгалын шинэчлэл ба даатгуулагчийн санхүүгийн хамгаалалт
13. Үр дүнд чиглэсэн багшийн цалин хөлс ба боловсролын чанарын нөлөөллийн шинжилгээ
14. Сургуулийн өмнөх боловсролд Улаанбаатар хотын цэцэрлэгийн насны бүх хүүхдийг хамруулах зорилготой төсвийн арга хэмжээний үр нөлөө болон хөдөлмөрийн зах зээлд гарсан өөрчлөлтийн шинжилгээ
15. Улаанбаатар хотын автозам ашиглалтын хураамж болон бусад татварын арга хэрэгслийг оновчтой ашиглан түгжрэлийн эсрэг арга хэмжээний санхүүжилтийг бий болгох нь
16. Төвлөрлийг сааруулах, орон нутаг руу чиглэсэн нүүдлийг эрчимжүүлэхэд төсвийн хөшүүрэг ашиглах боломжууд
17. Орон нутгийн хөгжлийн индекс болон төсвийн хуваарилалтын дүн шинжилгээ
18. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын өгөөж болон түүний эдийн засгийн хөгжлийг дэмжих нь
19. Төсвийн зардал ба үр ашгийн шинжилгээ (Салбар болон хөтөлбөрийн сонголтоор)
20. Засгийн газрын өрийн бүтцийн дүн шинжилгээ, төсөвт үзүүлэх дарамтын тооцоолол, эдийн засгийн салбаруудад үзүүлж буй нөлөөлөл
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ШААРДЛАГА:
Хэлбэрийн хувьд:
- Эрдэм шинжилгээний бүтээлд авсан эшлэлийн эх үүсвэрүүдийг бүтээл дотор болон ном зүйн жагсаалтад бичнэ. Эшлэл, эх сурвалж, ном зүйн бичилтэд олон улсын АРА стандартыг мөрдөх
- Ном зүй хэсгийн зохиогчийн нэрийг мөрийн эхнээс бичиж, дараагийн мөрүүдийг догол мөрнөөс буюу зохиогчийн нэрийг харахад хялбар байдлаар бичих. Жишээ нь: Баттулга, С., Болормаа, Г., Манлайбаатар, З., Нарантунгалаг, Б., Нарантуяа, Ч., Одмаа.П., Тамир, Ч., Түвшинжаргал, Д., ба бус. (2009). Шинэ институтийн эдийн засаг. Улаанбаатар, Монгол: Сэлэнгэпресс.
- Times New Roman үсгийн фонтоор 12pt хэмжээтэй, мөр хоорондын зай 1.5, 12-15 хуудсанд багтсан байх (Хавсралт хэсэг орохгүйгээр)
- Эрдэм шинжилгээний ажилтай холбоотой бүх файлыг PDF хэлбэрээр ирүүлэх
- Оролцогч өөрийн CV буюу товч намтрыг заавал хавсаргах
- Оюутнууд заавал удирдсан багштай оролцох
Агуулгын хувьд:
Оршил, онолын хэсэг, судалгааны хэсэг, дүгнэлт, хавсралт, ном зүй гэсэн хэсгүүдийг заавал багтааж, зохиогчийн эрхийг хөндөөгүй байх нь чухал. Тодруулбал, эрдэм шинжилгээний бүтээл нь дараах хэсгүүдтэй байна.
- Бүтээлийн нэр
- Зохиогчийн овог нэр, хаяг, имэйл хаяг
- Товч хураангуй
- Түлхүүр үг
- Оршил
- Үндсэн хэсэг /Судалгааны арга зүй, судалгааны үр дүн гэсэн дэд хэсгүүд эсвэл хамаарсан дэд сэдвүүд байж болно/
- Дүгнэлт
- Зөвлөмж
- Ном зүйн жагсаалт
- Хавсралт
ШАЛГАРУУЛАЛТ:
Уралдаан хоёр шаттай явагдах бөгөөд I шатанд оролцогчид судалгааны ажил болон илтгэлээ файл хэлбэрээр openbudgetmongolia@gmail.com хаягаар ирүүлнэ. Уралдааны шүүгчид шилдэг судалгааны ажлуудыг сонгож дараагийн шатанд шалгаруулах ба II шатанд шалгарсан оролцогчид илтгэлээ 8 минутын хугацаанд биетээр танилцуулна.
I шат: 6-р сарын 2-ны өдрийг дуустал судалгааны ажлыг (full research paper) эцсийн байдлаар танилцуулга илтгэлийн хамт (presentation) хүлээн авах 6-р сарын 9 – Нийт бүтээлээс дараагийн шатанд оролцох илтгэлүүдийг шалгаруулах
II шат: 6-р сарын 16 – Шалгарсан оролцогчид бүтээлүүдээ эрдэм шинжилгээний хурал дээр танилцуулж шагналт байруудыг шалгаруулах
ШАГНАЛЫН САН
I байр: 2,500,000₮
II байр: 1,500,000₮
III байр: 1,000,000₮
Тусгай байр (2 бүтээл): 500,000₮
Холбоотой мэдээллийг ЭНД дарж авна уу.
Эх сурвалж: Сангийн яам