Ерөнхий сайд нийслэлийн хороодын удирдлагуудтай уулзлаа

2023-04-24 10:27
ерөнхий сайд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа засаг захиргааны анхан шатны нэгж болох нийслэлийн хороодын удирдлагуудтай хийлээ.

Нийслэлийн төвийн дүүргүүдээс санамсаргүй түүврээр сонгогдсон нийт 30 хорооны Засаг дарга нарыг “Өглөөний уулзалт”-д оролцуулан Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ийн “Хот хөдөөгийн сэргэлт” түүний зорилго, зорилтыг танилцуулж, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон хороодод тулгамдаж буй асуудал бэрхшээлүүдийг сонсож, санал солилцлоо.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй