Засгийн газраас 2023 оны авлигатай тэмцэх жил болгож зарлаж, 5Ш ажиллагааг эхлүүлээд буй. Үүнтэй холбогдуулан “Шувуу” ажиллагааны хүрээнд өнгөрсөн долоо хоногт ХХААХҮ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайг Филиппин улсаас авч ирсэн билээ.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар, Эрүүгийн хуулийн 22.1 дэх зүйл ангид заасан гэмт хэрэгт холбогдоод буй Ж.Төгсбаяр Унгар улсаас, 22.5.1 дэх зүйл ангиар шалгагдаж буй П.Болортуяа БНСУ-аас энэ өдрүүдэд өөрсдийн хүсэлтээр ирж, эх орондоо шалгуулах хүсэлтээ өгчээ. Ийнхүү авилга, албан тушаалын хэрэгт холбогдож гадагш оргон зайлсан 92 хүнээс “Шувуу” ажилагааны хүрээнд гурван хүнийг Монголд авч ирж байна.
Мөн ойрын өдрүүдэд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргалыг Аргентин улсаас авч ирэх ажиллагааг хийх бөгөөд ингэснээр гадаад руу оргон зайлсан хүний тоо 88 болох юм.