/2023.4.11/ Энэ оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78 дугаар чуулган болох юм. Энэ чуулганыг сурвалжлан ажиллах хүсэлтэй, олон улсын байгууллагууд түүн дотроо НҮБ-ын үйл ажиллагааг сонирхон сурвалжилдаг залуу сэтгүүлчдэд тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ.
Тэтгэлэгт хөтөлбөр нь 35 хүртэлх насны залуу сэтгүүлчдэд зориулагдсан бөгөөд 10 долоо хоногийн турш Нью-Йорк хотноо суралцах ажээ. Ингэхдээ ази, африк зэрэг хөгжиж буй улс орнуудын залуусыг хамруулах бөгөөд түүн дотор Монгол Улс багтаж байна. Сэтгүүлч нь бүтэн цагийн болон чөлөөт сэтгүүлч ч байх боломжтой. Өргөдөл хүлээн авах сүүлчийн хугацаа дөрөвдүгээр сарын 24.
Тэтгэлэгт хамрагдагчид хүчирхэг 15 гишүүнтэй Аюулгүйн Зөвлөл, Ерөнхий Ассамблей болон НҮБ-ын бусад байгууллагуудын хэлэлцүүлгийг үзэж, бүрэн дүүрэн ойлголттой болохоос гадна хэвлэлийн бага хуралд оролцох, НҮБ-ын албаны хүмүүс болон засгийн газрын удирдагчдаас асуулт асуух боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл Энд Дарна уу.