“Тавантолгой түлш” ХХК 5 жилийн ойгоо тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын 12-р ангийн сурагчдын дунд зохион байгуулж буй Химийн хичээлийн олимпиад эхэллээ.
Олимпиадад Сонгинохайрхан дүүргийн нийт 22 сургуулийн 98 сурагч оролцож байна. Олимпиадыг тус дүүргийн Боловсролын хэлтэс болон Ерөнхий боловсролын 122-р сургуультай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Тавантолгой түлш компани нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа ажлуудын нэг юм.