Хүнс үйлдвэрлэгч худалдаалагч, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нар хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ хадгалалтын горим нөхцөлд анхаарах, температурын бүртгэлийг тухай бүрд бүртгэх, хүнсний бүтээгдэхүүнийг лабораторийн шинжилгээнд хамруулах, хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх, шинээр хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид хяналтын байгууллагад заавал бүртгүүлэх зэргээр хууль дүрэм журмыг чанд мөрдөж ажиллахыг, иргэд худалдан авагчдад хадгалах хугацааг харж шалган худалдан авалт хийх, гарал үүсэл шинжилгээний бичгийг шаардах зэрэг хэрэглэгчийн хяналт чухал шаардлагатайг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөж байна.