“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийн хүрээнд барилга угсралтын ажлын техник хяналтын зардалд шаардагдах хөрөнгийг гадаадын зээл, тусламжаар хэрэгжих төслүүдийн Монголын талын хөрөнгө оруулалтад тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарт даалгалаа.
Тус төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, Байгаль орчны төлөв байдлын үнэлгээнд туссан болон соёлын өвийг авран хамгаалах ажлыг 2024 онд бүрэн хэрэгжүүлж дуусгах зорилгоор төслийн нөлөөлөлд өртөж байгаа шилжин суурьших айл, өрхийн эд хөрөнгийн болон иргэн бүрд олгох нөхөн олговрын үлдэгдэл санхүүжилт, соёлын өвийг авран хамгаалах ажлын санхүүжилтийг 2024 оны улсын төсөвт тусгана.
Эрдэнэбүрэнгийн УЦС нь Увс аймгийн Эрдэнэбүрэн, Өмнөговь, Ховдын Мянгад сумууд болон Баян-Өлгийн зарим газар нутгийг хамарна. Бүтээн байгуулах, станцыг ажиллуулахад 1240 гаруй иргэнд нөхөн олговор олгох тооцоо гарсан байдаг. Тэгэхээр ирэх онд дээрх иргэдэд нөхөн олговрын үлдэгдлийг олгох нь ээ.