Засгийн газрын өнөөдөр /2023.03.29/-ийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар:
- Ханги-Мандал боомтын хил холболтын төмөр замын талаар
- УИХ-ын гишүүн Н.Энхболдын санаачлан боловсруулсан Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн техник хяналтын зардлын санхүүжилтийн тухай
- “Эрдэнэс Монгол” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөсөн байна.