УЕПГ-аас УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-ын даргад хүргүүлээд буй. Тэгвэл уг асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанд нээлттэй явуулах ёстой гэсэн саналыг иргэдийн зүгээс тавьж байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Доржхандын байр суурийг сонирхлоо.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: -Хэрвээ та бүгд санаж байгаа бол нэг жилийн өмнө Хөгжлийн банкны асуудлаар прокуророос 4 гишүүний орж ирсэн байдаг. Харамсалтай нь хаалттай хуралдаад үр дүнд нь 90 гаруй хувийн саналаар тэдгээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэлгүй авч үлдсэн харин одоо ард иргэдийн өмнө нээлтэйгээр хуралдаж энэ асуудлыг ил тодоор шийдвэрлэх хэрэгтэй.