Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин Тамсаг” компани олон тооны зээрийг хордуулан, булж байна гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Уг асуудлын тухай “Одоогоор цагдаагийн байгууллага болон Экологийн цагдаагийн албаны шалгалтын хэсэг, байгаль орчин, салбарын хяналтын ажлын хэсэг, үхсэн зээрийн асуудлаар мал эмнэлгийн лаборатори бүхий ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж байна. Ажлын хэсгийн дүгнэлт гармагц мэдээлэл өгнө” хэмээн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ цахим хуудсандаа бичжээ. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нар Дорнод аймаг руу маргааш явахаар болсныг мэдээлэв.