Тбилисийн “Их Дуулга”-ын сүүлийн өдөр манай улсаас үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин ОУХМ Батхуягийн Гончигсүрэн -100 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ. Хоёр жилийн өмнө Ташкентэд “Их Дуулга” ангиллаас анхны хүрэл медаль зүүж байсан тэрбээр Гүржид анх удаа финалдаж эзэн орны залуу од Илья Суламанизетэй хүч үзэж тун тэнцүүхэн сайхан барилдаан үзүүлж вазаригаар ялагдсан юм.