Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболдыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгосон учраас Халдашгүй байдлын дэд хороо даргагүй болоод байсан юм. Тэгвэл өнөөдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж даргаа сонголоо. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг Халдашгүй байдлын дэд хорооны даргад нэрийг нь дэвшүүлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д өчигдөр орой өргөн барьсан гэсэн мэдээлэл байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарыг нүүрсний гэх хэрэгт яллагдагчаар татсан учраас бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулж байгаа аж. Прокурорын саналыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэнэ.