Өнөөдөр буюу энэ сарын 22 өдөр хаврын дулаан урт өдрүүд ирж буйн эхлэл болж өдөр шөнө тэнцдэг билээ. Нарны шууд тусгал Экватор дээр байгаа тул дэлхийн бүх газарт өдөр шөнө тэнцдэг юм.
Энэ өдөрөөс эхлэн нар мандахаас жаргах хүртлэх хугацаа уртассаар зургаадугаар сарын 22-нд хамгийн урт өдөр тохиодог. Мөн зургаадугаар сарын 22 ноос уг хугацаа багассаар ес дүгээр сарын 22 болоход ахин тэнцдэг. Түүнээс хойш шөнийн цаг уртассаар 12 дугаар сарын 22-нд хамгийн урт шөнө болно.