1981 оны гуравдугаар дугаар сарын 22-ны өдөр буюу энэ өдөр Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын сансрын хамтарсан нислэгээр БНМАУ, ЗХУ-ын баатар, БНМАУ-ын сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа, ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан баг “Союз-39” хөлгөөр сансарт хөөрч, гуравдугаар сарын 30-ны 19:42 цагт эх дэлхийдээ амжилттай газардсан түүхтэй.
Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийн сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн 10 дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь Монгол Улсаас сансарт ниссэн анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдсэн юм.