Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэлийг шалган тогтоох Хянан шалгах түр хороо өчигдөр хуралдаж сонсгол зохион байгуулах товоо тогтоолоо. Тодруулбал, Ирэх дөрөвдүгээр сарын 10-12-нд Түр хорооны сонсголыг зохион байгуулахаар болжээ.
Сонгсол Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооны ажлын цар хүрээ өргөн байснаас үүдэн хэд хэдэн үе шаттай зохион байгуулсан бол харин Хянан шалгах түр хорооны хувьд Хөгжлийн банкны асуудлаарх сонсголтой харьцуулахад агуулга, хэлбэрийн хувьд өөр тул товлосон хугацаанд сонсголыг зохион байгуулах бүрэн бололцоотой хэмээн Түр хорооны дарга Г.Ганболд мэдээллээ