МУСГЗ, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэн агсны нэрэмжит “МОНГОЛ МИНЬ АМГАЛАН БАЙНА” дууны анхдугаар уралдааныг Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулга, “Гаваасүрэн сан”-тай хамтран хоёр үe шаттай зохион байгуулж байгаа юм.
Анхдугаар уралдааны нэгдүгээр үе шатыг албаараа бахархах, урлаг соёлын ур чадвар, танин мэдэхүйг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор цагдаа, дотоодын цэргийн алба хаагч, ахмадуудын дунд зохион байгуулж, нийт 45 анги, байгууллагын 100 гаран оролцогч дүрст бичлэгээ ирүүлснээс 31 алба хаагч хоёрдугаар шатанд шалгараад байна.
“Монгол минь амгалан байна” дууны анхдугаар уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт энэ оны 03-р сарын 23-ны өдөр, “Гала тоглолт” 03-р сарын 24-ний өдөр 18:00 цагт “Сүлд” чуулгын концертын их танхимд болно.
ЦЕГ